naagii's blog

Таньд хэрэгтэй мэдээллийг түгээнэ.

КОМПЬЮТЕРИЙН САНАХ ОЙ ГЭЖ ЮУ ВЭ?

2010-03-30 18:14

КОМПЬЮТЕРИЙН САНАХ ОЙ ГЭЖ ЮУ ВЭ?

MEMORY буюу Санах ой нь компьютерийн үйл ажиллагааг зохицуулдаг Программ хангамжийг хадгалж байхаас гадна тооцоолох үйл ажиллагаанд шаардлагатай мэдээллүүд болон тооцооллын үр дүнд бий болсон мэдээллүүдийг хадгалж байх үүрэгтэй байгууламж юм.

Санах ойгүй компьютер гэж байж болохгүй бөгөөд их бага ямар нэг хэмжээний санах ойтой байж компьютер ажиллана.

 ROM нь BIOS үйлдлийн системийг хадгалж байх үүрэгтэй бөгөөд компьютер асаж эхэлмэгц CPU нь эндээс анхны зааварчлага инструкциүд буюу ПХ-аа уншиж эхэлдэг. Энэ санах ой нь доторхи мэдээллээ ямар ч нөхцөлд (ө.х. Тэжээлийн хүчдэл салгагдсан ч) алддаггүй бөгөөд компьютер өөрөө ч доторхи мэдээллийг устгаж, өөрчилж чаддаггүй учир зөвхөн унших ой гэж нэрлэжээ.

 ROM BIOS дотор дараахь ПХ-ууд багтдаг:

  1. POST (Power On Self Test) – Тэжээл асмагц өөрийгөө шалгах. Компьютерийн BIOS ПХ нь тэжээл асмагц орчин тойрондоо байгаа бүх төхөөрөмжүүдээ шалгаж, ямар ямар төхөөрөмж холбогдсон, ажиллагаа нь ямар байгаа зэргийг шалгадаг. Алдаа гарвал хэрэглэгчид мэдээлнэ. 
  1. Boot Up Menu – BIOS ажиллаж дуусмагц үйлдлийн систем (ҮС) ачаалагдаж эхлэхийг Boot Up гэдэг. Энэхүү ҮС хаанаас ачаалахыг сонгох цэс бүхий ПХ байдаг. Жишээ нь Уян диск, Хатуу диск, CD-ROM төхөөрөмжүүдийн алинаас ҮС ачаалж эхлэхийг сонгох
  2. Power On Security – POST ажиллаж дуусаад ҮС-ийг ачаалж эхлэхийн өмнө шаардлагатай бол нууц үг асууж системд нэвтрэх эрхтэй эсэхийг шалгах ПХ.
  3. CMOS Utility – Компьютерийн үндсэн тохиргоог хийх, жишээлбэл календарь өөрчлөх, нууц үг өөрчлөх,  оролт гаралтын төхөөрөмжүүдийг тохируулах г.м. Тохиргоонуудыг хийдэг ПХ. Харин эдгээр тохиргоонуудыг CMOS хэмээх санах ойд хадгалдаг учир ингэж нэрлэсэн байна. 

RAM – Шуурхай Санах Ойг үйлдвэрлэдэг технологиор нь:

  1. Static RAM (SRAM)

            SRAM нь мэдээллийг маш хурдан санаж чаддаг өндөр хурдтай санах ой боловч нэг бит мэдээллийг санах хэсэг нь олон транзистороос бүтсэн нарийн төвөгтэй бүтэцтэй учир маш их мэдээлэл санадаг санах ой хийхэд бэрхшээлтэй байдаг. Сайн тал нь нэг л санасан бол тэжээл унтраагүй нөхцөлд мэдээллээ алддаггүй. 

  1. Dynamic RAM (DRAM) гэж 2 ангилдаг.

            DRAM нь мэдээллийг санахдаа хурдаар удаан боловч нэг бит мэдээллийг хадгалах хэсэг нь ердийн конденсаторын бүтэцтэй байдаг. Хэсэг хугацааны дараа энэ мэдээллийг нь сэргээж (Refreshing) байхгүй бол тэжээлд залгаатай ч гэсэн мартчихдаг байна. Ө.х. Конденсатор нь цэнэгээ алдчихдаг. Энэхүү сэргээх үйл ажиллагаанд тодорхой хугацааг зарцуулдаг учир удаан ажиллагаатай байдаг. 
Компьютерт олон төрлийн RAM хэрэглэдэг Тухайлбал:

  1. System RAM нь компьютерийн үндсэн санах ой юм. Голдуу DRAM хэрэглэдэг бөгөөд хамгийн их багтаамжтай санах ой нь байдаг. Анхны компьютерт 256Кбайт байсан бол одоо 256Мбайт, түүнээс дээш 4Гбайт хүрэх нь ч бий. 
  1. Cache RAM нь CPU-тэй хамгийн ойр зайд байрладаг бөгөөд бүр CPU-тэй нэг корпусанд суурилуулсаныг нь Level1 cache, гадна талд нь маш ойрхон байрлуулсаныг нь Level2 cache гэдэг. CPU нь тооцоололт хийж байхдаа түр зуур мэдээлэл хадгалах шаардлага олонтаа гардаг. Энэ бүхнээ төв санах ой руу илгээгээд буцааж авахад их хугацаа орж компьютерийн хурд багасах учир өөртөө ойрхон, бага хэмжээний санах ой шаарддаг байна. Энэ санах ойг SRAM төрлөөр хийдэг. 512Кбайт хүртэл хэмжээтэй байдаг. 
  1. CMOS RAM нь компьютерийн BIOS-д байдаг CMOS utility ПХ-ийн хийсэн компьютерийн тохиргоог санах ой юм. Дотор нь электрон цаг суулгасан SRAM хэрэглэдэг ба хамгийн бага багтаамжтай санах ой байдаг. Харин компьютер унтарсан үед тохиргооны мэдээллийг санаж, мөн цаг нь явж байх шаардлагатай учир жижигхэн батерейгаар тэжээгддэг. Энэ батерейг мөн CMOS battery гэнэ. 

Компьютерт нэгэн онцгой RAM байдаг. 

  1. Video RAM (VRAM) нь компьютерийн Дэлгэцийг удирдах төхөөрөмжид суурилагдсан дэлгэцийн мэдээллийг хадгалж байх үүрэгтэй санах ой юм. Сүүлийн үеийн график өндөртэй дэлгэцийн удирдлагуудад 256Мбайт хүртэл санах ой суурилагдсан байдаг. Эхэн үедээ энэ санах ой бага хэмжээтэй байсан учир SRAM төрлөөр хийдэг байсан бөгөөд хэмжээ нь ихэссэн тул SRAM-aaс арай удаан Windows Accelerated RAM буюу WRAM гэдэг санах ойг үйлдвэрлэх болжээ. Гэвч үнийн хувьд маш өндөр учир одоо ихэнх системд төв санах ойн адил SDRAM санах ойг хэрэглэдэг. 

Компьютерийн энэ олон санах ойнууд дотроос хамгийн чухал нь системийн төв санах ой юм.

Энэ санах ойг технологийн хөгжлийн явцад улам бүр сайжруулсаар иржээ.

  1. Анхны DRAM санах ойнууд нэг мэдээллийг санах, эсвэл гаргаж өгөхдөө 80 орчим наносекунд хугацаанд гүйцэтгэдэг байжээ.
  2. Үүний дараа Fast Page Mode DRAM гарсан бөгөөд арай хурдтай ажилдаг байсан ч түүнээс илүү хурдан Extended Data Out DRAM буюу EDO RAM (50-60nS) гарсан байна.
  3. Технологийн шинэчлэлт гарсанаар DRAM нь бараг SRAM шиг хурдтай болсон ба 8-10nS хурдтай Synchronious DRAM (SDRAM) гарч ирсэн байна. Үүнийг Pentium 2, 3 компьютерүүдэд хэрэглэдэг ба хурдыг нь 66MHz, 100MHz, 133MHz гэж хэмждэг болж, РС66, РС100, РС133 SDRAM гэж нэрлэжээ.
  4. Сүүлийн үед хамгийн өргөн хэрэглэж байгаа санах ой бол DDR RAM буюу Double Data Rate DRAM юм. Энэхүү санах ой нь 200MHz, 266MHz хурдтай болсон ба DDR200, DDR266 гэж нэрлэгддэг.
  5. Rambus Inc. компани Rambus DRAM гэдэг санах ойг үйлдвэрлэж эхлээд байгаа бөгөөд энэ нь 800MHz хүртэл хурдтай ажилладаг хамгийн хурдан санах ой юм. Гэвч энэ санах ой нь бүх эх хавтангуудтай ажиллахгүй бөгөөд зөвхөн өөрт нь зориулж үйлдвэрлэсэн эх хавтангуудтай ажиллана.

 

Ангилал : хичээл, зөвлөгөө | Нийтэлсэн : moondance | Уншсан (4105) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. 78+466 :
    2014-11-04 15:26

    BIOS ajillaj duusmagts achaalgddag uildliin sistemiig BOO UP gene

  2. Nomuun :
    2014-10-07 14:37

    Komputeriin sanh oin bagtaamj yamar baidiid heleed uguuch

  3. тэмүүжин :
    2014-09-23 10:45

    sram ,dram хоёрын ялгаа бол тодорхой sram бол мэдээлийг маш удаан хадгалдага харин DRAM НЬ секундыг хэдэн саяд хуваах хугцаанд алдаг бөгөөд дахин шинчлэгдэж байдаг г

  4. тэмүүжин :
    2014-09-23 10:44

    sram ,dram хоёрын ялгаа бол тодорхой sram бол мэдээлийг маш удаан хадгалдага харин DRAM НЬ секундыг хэдэн саяд хуваах хугцаанд алдаг бөгөөд дахин шинчлэгдэж байдаг г

  5. zaya :
    2014-03-11 20:24

    boot гэж юу вэ? тодорхой мэдээлэл өгөөч

  6. zochin :
    2013-12-24 13:15

    good luch! it is very good.

  7. ariuka :
    2012-10-28 16:14

    sram dram 2iin ylgaa bhku bn tawiaj tehu

  8. Bilguun :
    2012-09-29 14:34

    taalagdlaa dahiad iim medeeleuud oruulaad bvl sain baina demjij bn

  9. зочин :
    2012-05-20 11:55

    Yaahaw muugui shuu. Amjilt :)

Сэтгэгдэлийн тоо : 9

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл